Бүтцийн танилцуулга
Ялтас нь янз бүрийн шаардлагыг хангаж чадна. Шаардлагатай тооны ялтсыг суурилуулах замаар шаардлагатай дулааныг дамжуулах боломжтой болно.
Ялтсын багцыг дан эсвэл хэд хэдэн дамжуурга бүхий урсгал болгон угсарч болно. Урсгал бүрийн хувьд параллель орших хэд хэдэн шингэн дамжуулах суваг байна.
1-7-р зурагт нэг дамжуургаас тогтох хэд хэдэн сувгийг харуулав.
Бүх холбогч хоолойг даралтат ялтас дээр суурилуулсан. Зураг 1-8-ыг харна уу.
Дээд хэсэгт байгаа зураг нь ялтас дээрх хаалтын нүхний системийн кодыг харуулж байна. Жишээлбэл, 1234 гэдэг нь бүх дөрвөн ялтас дээр байгаа нүхнүүд нь хаалттай болохыг харуулна. Гэхдээ V0230 нь зүүн талын ялтас юм. Нөгөө хоёр булангийн нүхийг хаагаагүй болно. H1200 нь баруун талын ялтас бөгөөд дээд хоёр булан хаалттай юм.
Хоёр залгаа ялтсын 1800-ын эргэлт нь Байрлал 2 болон 3 дээр хаагдана. Ингээд, битүүмжлэх жийргэвч нь шингэний урсгалын чиглэлийг тодорхойлно. Зураг 7-г зөвхөн жишээ болгон авав. Өөр урсгалтай замуудыг хослуулж болно. Тухайлбал, дахин эргүүлэх хоёр дахь суваг дээр хэдэн урсгалын зам болон ижил бус сувгуудыг нэмж болно.
Нэг урсгалт ялтаст дулаан солилцуур дээр серийн дугаар тавиагүй боловч бусад төрлийн ялтаст дулаан солилцуурыг дугаарласан. Бэхэлсэн даралтат ялтсыг 1 гэж дугаарласан. Бүх дугаарууд нь дээшээ чиглэнэ.
Бүтэц
Ялтаст дулаан солилцуур (Зураг 1-2) нь суурилуулсан даралтат ялтас (1), дээд талын чиглүүлэх шугам (2), доод чиглүүлэх шугам (3) болон идэвхитэй даралтат ялтас (4)-аас бүрдэнэ. Зарим ялтаст дулаан солилцуур нь урд тулгууртай байдаг (7).
Зохих тооны ялтас (5) нь Тогтмол даралтат ялтас болон урд тулгуурын дунд байрладаг. Ялтас бүр нь битүүмжлэх жийргэвчтэй байна.
Ялтас бүрийг хүрээнд суурилуулах бөгөөд холбосон ялтсын эргэх өнцөг нь 1800 байна. Ялтсуудын дундуур өнгөрөх хоёр ялтас бүр дээрх нүхийг тойруулан нягтруулах давхар жийргэвч байна.
Ялтасыг тойруулаад даралтат эрэг боолтоор бэхэлнэ.
Үйл ажиллагаа
Ялтсын нүх нь параллелиар байрладаг. Шингэн ялтсуудын хоорондох зохих дамжуургаар дамжин урсана. Ерөнхийдөө, энэ нь эсрэг урсгалтай байдаг.
Зураг 1-3-ыг харна уу.
Ялтсын бүрэлдэхүүн хэсэг нь бодит шаардлагаас хамаарна. Хэд хэдэн параллель дамжуурга нь нэг буюу хэд хэдэн дамжуургын усргалыг бий болгоно.
Зураг 1-4-т схемчилсэн диаграмыг харуулав.
Ялтас дээр Битүүмжлэх жийргэвч байдаг. Ялтсыг дарах үед жийргэвч нь шингэн зүйл болон атмосферын дунд сайн битүүмжлэл болж өгдөг.
Зураг 1-5-д ялтсын багцыг харуулав.
Орох нүхэн дээрх нягтруулах давхар жийргэвч нь орох нүх болон дулаан дамжуулах хэсэг дэх янз бүрийн зүйлийг холилдохоос сэргийлнэ. Зураг 1-6-г харна уу.